Dark Light
Нийгэм | 2026-01-12

2 АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ, 2 ХҮН ГЭМТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолоодох эрхгүй үедээ Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, ослын улмаас 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. 

Эх сурвалж | Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22