Dark Light
Нийгэм | 2026-01-12

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, жавартай хүйтэн байна.
 
Хур тунадас: 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 14-нд цас, 15-нд ялимгүй цас орж, зөөлөн шуурга шуурна.
 
Салхи: 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -21...-26 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 15-21-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -25...-30 градус, өдөртөө  -19...-24 градус хүйтэн байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22