Dark Light
Нийгэм | 2026-01-12

НЭГНЭЭ ХӨНӨӨЖ, ШАРИЛЫН НҮХЭНД БУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын алба хаагчид 2025 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө иргэн Ө, Б нар нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газар /70 давхар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас иргэн Ө нь иргэн Б-ийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, амь насыг нь хохироож улмаар гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор амь хохирогчийг тухайн газар байсан иргэн М-ийн шарилын нүхэнд булсан үйлдлийг энэ оны 08 дугаар сард илрүүлсэн. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний амь насыг санаатай хохироосон байж болзошгүй иргэн Ө-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон хэргийг өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллагад шилжүүллээ.  
2025 онд цагдаагийн байгууллагаас “Хүнийг алах” 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07