Dark Light
Нийгэм | 2026-01-12

ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН 70 ИРГЭНИЙГ ТОРГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас 2025 онд 109,671 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.03-аас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд) 408 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 145, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, бусад 13 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 114,178 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 114,040 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 111,842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 2198 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2322, Танхайрах 207, Хүний биед халдах 223, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 239, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 109,251, бусад 1798 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 20.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07