Dark Light
Нийгэм | 2026-01-12

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХХЕГ-Т АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах байгууллагын Удирдах ажилтнуудын арга зүйн нэгдсэн сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож, улсын хилийн нөхцөл байдал, байгууллагын 2025 оны үйл ажиллагааны үр дүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлттэй танилцлаа.
Тэрбээр ХХЕГ, арга зүйн нэгдсэн сургалт, хилийн цэргийн анги, тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийх үеэр шинэ оны анхны томилолтоо улсын хилээс эхэлж, дархан хилийн соргог манаанд үүрэг гүйцэтгэж буй хилчдийн үүрэг гүйцэтгэлт, ахуй хангалтын байдалтай биечлэн танилцсанаа онцлохын сацуу цаашид анхаарах асуудлын талаар холбогдох чиглэл өгч, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг бэхжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, зэвсэг техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн барилга угсралтын ажлыг 2027 онд дуусгахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн улсын хилийн аюулгүй байдлыг хангахад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар шагнасан юм. Тухайлбал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Цолмон, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Батхишиг, Хилийн инженерийн хэлтсийн дарга, хурандаа М.Эрдэнэбуян, Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Э.Майдар, 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Ганбаатар, 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс, 0253 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбат нарыг, “Хүндэт хилчин” тэмдгээр ХХЕГ-ын Төлөвлөлт хангалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Батсүх, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батхүү, 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Энхжаргал, 0108 дугаар ангийн захирагч, хурандаа В.Хундгаа, 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Я.Билгээ нарыг шагналаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07