Dark Light
Нийгэм | 2026-01-12

1500 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв бүхий зоорьтой 4 давхар юм. Нийт 3 блок барилга бөгөөд 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2 , багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.

Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 м х 18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдоно. Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуулийн барилгын ажлыг "Баганат өргөө" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07