Dark Light
Нийгэм | 2026-01-12

ХУРДАН УДМЫН АДУУНУУДЫГ НЬ ХУЛГАЙЛАН ТӨХӨӨРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дөрөвдүгээр багийн малчин Б долоон тооны адуугаа 2025 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Асгат сумын их уулаас алдаж хайж эхэлжээ. Тэрээр адуугаа хайж арванхоёрдугаар сарын 14-ний орой Онгон сумын “Шүүт хөөвөр” гэдэг газрын орчмоос цуг явсан айлын нэг үрээ орхигдсон байдалтай байхад нь олсон ч бусад нь сураг гараагүй байна. Ингээд эрэл тасралтгүй үргэлжилж хайсан ч 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Алтат” гэдэг газарт толгой, арьсыг нь хаясан байхыг олжээ. 
Малчид суурин газрыг зорих шалтгаануудын дийлэнхэд малаа зудад алдах болон малын хулгайн гэмт хэрэгт өртөх явдал болж байна. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг түргэсгэх, хуулийг чангатгах арга хэмжээ авахгүй бол нутгаа сахин суугаа малчин залуус хохирсоор байгаа юм. 
Малчин Б-ын хурдан морьдын амжилтыг дурдвал:
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойн шүдлэн насанд битүү үрээ аман хүзүү
2. Хонгор даага бага наадамд хоёр удаа айрагдсан. Дараа зуны наадамд бэлдэж байсан
3. Хар шүдлэн үрээ даага наснаасаа уягдаж хэд хэдэн удаа 10 дотор уралдаж байжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07