“Гүйлгээ амжилттай” гэх хуурамч зураг үзүүлж, бусдад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа.
Гүйлгээ амжилттай гэх бичиглэл үзүүлэх үйлдлийн аргаар бусдын 1.3 тэрбум төгрөгийг залилсан оргодол этгээд Б-г Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон баривчиллаа. Оргодол этгээд Б нь цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд 25 удаа зарлагдаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын 3, хэрэг бүртгэлийн 13, нийт 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байна.
АДМИН







Нийгэм







