Dark Light
Нийгэм | 2026-01-13

“ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТӨГ”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хуванцар нь нуугдмал мэт санагддаг ч үнэн хэрэгтээ дэлхийн нийтийн эрүүл мэндэд хамгийн ил тод, өсөн нэмэгдэж буй хямралуудын нэг болсныг “Хуванцар ба Эрүүл мэнд ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТӨГ” тайланд дурджээ.

Уг тайланд хуванцар бүтээгдэхүүнүүд хэрэглээний дараа жижиг хэсгүүдэд задарч, бичил хуванцар болон химийн хорт бодис хэлбэрээр хоол хүнс, ус, агаар, хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байгааг дурджээ. Хуванцрын үйлдвэрлэл жил ирэх тусам нэмэгдэж буй энэ үед түүний сөрөг нөлөө ч дагаад нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал хуванцар нь:

  • залгих,
  • түүгээр амьсгалах,
  • хуванцарт арьсаар дамжин хүрэлцэх үед хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Тайланд дурдсанаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нь зөвхөн хуванцрын салбарын ажилчид бус, энгийн хэрэглэгчид, үйлдвэрийн ойролцоо амьдарч буй иргэд, бүр хуванцрын эх үүсвэрээс алслагдсан бүс нутгийн хүмүүсийг ч эрсдэлд оруулж байна.

Судалгааны дүгнэлтээр хуванцар бохирдлын хямралаас хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Тайланг дараах холбоосоор үзнэ үү https://www.ecosoum.org/_files/ugd/55e3ff_241f58d01e894df4bd50099d43abde72.pdf


Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07