Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн 8-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн Англи хэл, Мэдээлэл зүйн багш нар, төрийн албан хаагчид зэрэг 10 мянга гаруй хүнийг хамруулсан хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKT” онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт болж байна. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий нийт, технологийн дэвшил, хиймэл оюуны шийдлээс бид хоцрох ёсгүй. Хүүхэд залуусын хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь бөгөөд эдийн засгийн өсөлт, инновацыг удирдаж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх цорын ганц зам билээ.
Тиймээс УИХ, ЗГ-ын бодлого шийдвэр, үндэсний тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан бүх нийтийн гадаад хэлний мэдлэг, боловсролд онцгой үр нөлөө үзүүлэх энэхүү жишиг сургалтыг миний бие санаачлан, Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ.
Хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төсөл нь зургаан сар үргэлжлэх бөгөөд;
- Суралцагчдын англи хэлний түвшинг жигд дээшлүүлэх;
- Хиймэл оюун ухаан технологийн дэвшлийг ашиглан багш нарын ачааллыг багасгаж, сурагчдад илүү үр дүнтэй мэдлэг олгох боломжоор хангах;
- Сурагчдын суралцах арга барилд цоо шинэ өөрчлөлт авч ирж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх том боломж бүрдэх юм.
- Сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүрэлцээтэй холбоотой зарим бэрхшээлийг шийдэх;
- Шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг цаг алдалгүй ашиглах, мэдлэгийн эдийн засаг бүхий бүс, орон нутгуудыг хөгжүүлэх, бүс орон нутгийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.
Монгол Улсын хөгжлийн галыг асаалцсан уул уурхайн өлгий нутаг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн залуус маань бие даасан хотын статус бүхий анхны стандарттай, ногоон хотыг бүтээж МЭДЛЭГИЙН УУРХАЙ болно гэдэгт би итгэлтэй байдаг.
Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт хамтран ажиллаж байгаа EF EFEKTA компанийн удирдлага багш, гурван дүүргийн ЕБС-ын багш, сурагчид та бүхэнд талархал дэвшүүлж, амжилт хүсье" гэв.
АДМИН







Нийгэм






