Dark Light
Нийгэм | 2026-01-13

ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 30 СУРГУУЛЬ, 14 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина. Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийт долоон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07