Dark Light
Нийгэм | 2026-01-13

ЦАС, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

НЭГ ХОНОГИЙН МЭДЭЭ

2026 оны нэгдүгээр сарын 13-ны 20 цагаас 14-ний 20 цаг хүртэл

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи говийн аймгуудаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7–12 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүсээр түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус хүйтэн байна. Өдөртөө баруун хойд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -8…-18 градус хүйтэн байх төлөвтэй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР

Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4–9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР

Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн.

ТЭРЭЛЖ ОРЧМООР

Үүлэрхэг, цас орно. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

5 ХОНОГИЙН ТӨЛӨВ

Нэгдүгээр сарын 15-наас 19-нийг хүртэл төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар үе үе цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6–11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

15-наас эхлэн нутгийн хойд хэсгээр, улмаар ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -30…-35 градус хүрч хүйтэрнэ. Бусад нутгаар ч шөнөдөө -25…-40 градус, өдөртөө -13…-29 градус хүйтэн байхыг анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07