Dark Light
Нийгэм | 2026-01-13

САЙН ТУРШЛАГЫГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтны нэгдсэн цугларалт” өнөөдөр эхэллээ. Уг арга хэмжээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо нар оролцлоо.
Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2025 онд 583 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жилд энэ төрлийн үйлчилгээ авсан иргэдийн тоо 12.4 дахин өсжээ. Мөн 2025 оноос зөвлөгөө мэдээллийн үйлчилгээнд хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг нэвтрүүлж, иргэдэд 24 цагийн турш монгол, англи, хятад хэлний сонголттойгоор зөвлөгөө, мэдээлэл хүргэж эхэлжээ. 
Үйлчилгээ цахимжсанаар зөвхөн байгууллагын төвийн нэгжүүдэд хэрэгжүүлж ирсэн виз, зөвшөөрөл, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хилийн боомт, орон нутаг дахь нэгжид үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад цахимаар хуваарилж, төвлөрлийг сааруулах, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ үйл ажиллагаанд оролцох үеэрээ Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрлийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарсныг онцолж, энэ нь байгууллагын удирдлага, манлайллын бодит үр дүн гэдгийг тэмдэглэлээ. Мөн тэрээр гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж байдаг гол хууль болох Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлуулах томоохон ажил хүлээгдэж байгааг тодотгоод тус байгууллагын  шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагыг хууль зүйн салбарын бусад байгууллагад таниулах, хэрэгжүүлэх, үйлчилгээг улам боловсронгуй болгох санал, санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07