Dark Light
Нийгэм | 2026-01-13

ЖИНЛҮҮР: ЧУХАЛ МЭДЭЭ ИРЭХ МАГАДЛАЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр таныг од эрхэс өргөн цар хүрээг хамарсан нийтийн үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой гэж зөвлөж байна. Зарим хүмүүс их эрч хүч зарцуулснаас хэцүү байдалд орж болзошгүй тул жаахан зүйлээс болж уурлах хандлагатай байна. Хэрүүл маргаантай сэдвээр ярих бол болгоомжтой бай. Мөн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлэхээс зайлсхий. 

Үхэр: Өнөөдөр шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхдог зүйлүүд рүүгээ улам тэмүүл. Таны байр суурийг бэхжүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа санаанд тань нийцэх болно. Аз жаргалтай байх ч бусдад туслах болон зөвлөхийн өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ та бусдад хэт зөөлөн хандаж, тэдний хийсэн алдааг ойлгуулахгүй бол хожим нь өөртөө лай хураах болно.

Ихэр: Хэрвээ түргэн зан, тэвчээргүй байдлаа хянахгүй бол алдаа гарах магадлал өснө. Тиймээс болгоомжтой хөдөлж, илүү анхааралтай бай. Бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээх нь энэ үед гайхалтай өөрчлөлт өгөх болно. Онцгой холбоо тогтоох нь танд таалагдана. Шинэ өөрчлөлт таны ажил хэрэгт тустай байж, сайхан амьдрах урам өгнө. 

Мэлхий: Энэ үед та эрч хүч, урам зоригтой ихтэй байна. Өөрийгөө бүрэн төгс мэт мэдрэх танд ямар ч саад бэрхшээл гайгүй санагдана. Гэхтэй хүлээцтэй байхгүй бол танд аюул заналхийлнэ. Бусад хүмүүстэй шашин шүтлэг болон улс төрийн үзэл бодлоос болж маргалдаж, мэтгэлцэх хэрэггүй. Олон нийтийн уулзалт цуглаан танд хөгжилтэй байх боловч хүссэнээрээ стрессээ тайлах гэж оролдох үедээ хэн нэгнийг санаандгүй гомдоохоос зайлсхий.

Арслан: Анхаарлын гадуур байгаа ч хожим хор болж мэдэх асуудлуудад төвлөр. Сошиал орчны бодит бус харилцаанд итгэж болохгүй үе. Сонирхож буй зүйлээ бодит амьдрал дээр хэрхэн бууж байгаа тухай баримтад тулгуурлан судал. Од эрхсийн дохиог сайн анзаарч хар. Та илүү бүтээлч байж чадвал авьяас чадвараа илэрхийлэх боломж гарна. Зөв мэдрэмж таныг эрч хүчтэй болгоно.

Охин: Өрсөлдөөн ихтэй салбар танд урам зориг өгнө. Бизнес үйл ажиллагаа идэвхэжсэнээр борлуулалтаа нэмж ашигтай байдлыг бий болгоно. Гэхдээ тасралтгүй ажиллаж, хэрэгтэй зөвлөгөө авч байх нь гол түлхэц өгөх болно. Хэт үнэтэй арилжаа наймаанд оролцолгүй, мөнгөө хадгал. Хожим ямар нэг харамсал бий болохоос сэргийлнэ. 

Жинлүүр: Чухал мэдээ ирэх магадлалтай. Энэ нь танд шинэ сонголт хэрэгтэй болсон гэх дохио байх бололтой. Ямар нэг шинэ зүйлийг эхлүүлэх нь танд сайхан ирээдүйг амлаж байна. Мөн зөв сонголт амьдралд тань эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Яриа хэлэлцээрээ болгоомжтой хянуур бөгөөд нарийн мэдрэмжтэй хийж чадах юм бол бодит үр дүн гарна. Бусдад ямар нэг амлалт өгөх юм бол түүнийгээ заавал биелүүлэх ёстойг битгий мартаарай. 

Хилэнц: Цаг хугацааны боломж байвал өмнө нь хойшлуулсан ажлаа үргэлжлүүл. Хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд хойшлуулсан зарим ажилдаа анхаарал хандуулахыг хичээ. Гэнэтийн үйл явдал танд ямар нэгэн зүйлийг авчрах болно. Таны хувьд зарим зүйл амархан харагдаж байна. Зарим хүслээ хязгаарла. Бусдын үгийг алдаа оноотой нь хүлээн ав. 

Нум: Энэ өдрийн таагүй хандлагын хариуд биеэ барьж өөрийн дотоод сэтгэлээ ойлгохыг хичээ. Мөн нарийн мэдрэмжээ илэрхийлэхэд гайхалтай тохирсон цаг хугацаа байна. Өөрийн ажилдаа тус дэм болохуйц үнэтэй судалгаа хийж чадна. Аливаа нөхцөл байдал нь ирээдүйд хир үр ашигтай байхыг тооцож ажилдаа хичээнгүй ханд. Хэрэв та шинэ зүйл туршиж үзэхэд бэлэн байгаа бол энэ нь шинэ харилцаа тогтоох, амьдралын хэв маягийг дээшлүүлэх зэрэгт туслах болно. 

Матар: Татгалзахын аргагүй сайхан саналд ч болгоомжтой ханд. Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг. Өдөр бүр өөрийн эрүүл мэнд, хувь хүний үнэт зүйлсээ л нэгдүгээрт тавьж бай. Холоос мэдээ хүлээн авах магадлалтай тул үүнд бэлэн бай. Та авьяас чадвараа дайчилбал боломжийг хэзээ ч авч чадна. Хувь хүний хөгжлийн асуудал чухал үе. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийж эхлэхэд хамгийн тохиромжтой өдөр. 

Хумх: Зарим төлөвлөгөө таны төсөөлөл төдий байгаа гэдгийг ойлго. Бодит байдалтай зөрчилдөх үедээ бусдаас асуухаас бүү нэрэлх. Өөрийн орчныг эерэг холбоотой болго. Таны эргэн тойрон эерэг уур амьсгал бүрдэх ёстой. Аливаа харилцаа холбоонд анхаарал тавьж, хянаж сайжруулах үүрэг гүйцэтгэх нь танд зохимжтой байх болно. Гэр бүл, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. 

Загас: Бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг тэнцүүлж шийдвэр гарга. Бодож бясалгах, уран бүтээл туурвих зэрэгт таатай үе. Дотоод сэтгэлийн хөдлөлөө дарж чадвал та буруу зүйл хийхгүй. Таны сонирхол хобби өвөрмөц хүмүүстэй уулзуулна. Та бусдын аяыг хардаг хүн биш болохоор санаачилгатай байж чадна. Мөн ганцаараа байж өөртөө дүгнэлт хийхэд ч тохиромжтой үе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07