Dark Light
Нийгэм | 2026-01-13

"МАЛЧДАД 1-5 ГА ГАЗАР ОЛГОХ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРНА"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.01.13/ аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2026-2030 оны “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” 5 жилийн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр танилцуулга, мэдээлэл хийлээ.
Сайд С.Бямбацогт хэлэхдээ
  • Төрийн болон орон нутгийн өмчийг шилэн болгож олон нийтийн хяналтад оруулах,
  • Хувийн хэвшлийн бизнесийн эрх чөлөөг дэмжих
  • Иргэдийнхээ газрын эзэн болох, газар өмчлөх, эзэмших асуудлыг шийдэх эрхийг орон нутагт өгөх,
  • Нутаг орныхоо эзэн болж өөрөө өөртөө ажлын байр бий болгож буй малчдадаа өвөлжөө хаваржаа, амьдрах сууцаа барихад зориулж 1 га газар, малын хадлан тэжээлээ тарьж буянт малынхаа өгөөж шимийг нэмэгдүүлж ган зудыг эрсдэл багатай давахад нь зориулж 5 га хүртэл газар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22