Dark Light
Нийгэм | 2026-01-13

БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2026 оны Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.13/ боллоо.
Хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцсэн бөгөөд зарим аймаг, салбар холбооноос ирүүлсэн "Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай" саналыг хэлэлцлээ.
Тодруулбал хурдан морины зуны бүсийн уралдааныг:
  • Говийн бүс Дундговь аймагт
  • Зүүн бүс Сүхбаатар аймагт
  • Баруун бүс Завхан аймагт
  • Төвийн бүс Сэлэнгэ аймагт 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар тогтлоо.

Эх сурвалж | Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22