Dark Light
Нийгэм | 2026-01-14

ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН АЛДАНГИ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Д.Б-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,666,200 төгрөг, алданги 33,833,100 төгрөг, нийт 101,499,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
“Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 33,833,100 төгрөгийн зөвшөөрөхгүй, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК нь нэхэмжлэгч Д.Б-д 2022 оны 11 сарын 29-ний өдөр “Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ” байгуулж, “Э” ХХК “Д” ХХК нарын хооронд байгуулсан “Бараа материал нийлүүлэх гэрээ”-тэй холбоотой шаардах эрхийг Д.Б-д олгосон. Энэ талаар талууд маргаагүй.
Талууд 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 19/0416 “Бараа материал нийлүүлэх гэрээ”-гээр “... хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд ...01%-иар алданги төлөхөөр” тохиролцсон. Энэ гэрээндээ 2020 оны 03 сарын 03-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулан уг гэрээний заалтууд нэгэн адил хүчинтэй гэж заасан. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Хариуцагч “Д” ХХК нь гэрээний дагуу 2020 оны 05 сарын 15-ны өдрийн дотор бараа материал нийлүүлэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нийлүүлээгүй бараа материалын үнэ 67,666,200 төгрөгөөс нэхэмжлэлд дурдсан хугацаагаар алдангийг тооцоход Иргэний хуулийн 232.4 заасан алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрч болохгүй байхаар заасан тул 50% болох 33,833,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.    
 
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно. 
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/217238?daterange=2025-01-01%20-%202025-12-31&id=1&court_cat=1&bb=1
 
Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн   анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Мөнхзул

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07