“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-д 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба хуулийн шаардлагад үндэслэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” бий болж улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдэн, зөрчил, торгуулийн төлбөрийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр төлөх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ.
Шинэ систем нэвтэрснээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын камер тоног төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчлийн төлбөр Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн регистрийн дугаараар хайх, төлбөр төлөх боломжтой байна.
Анхааруулга: Бусад торгуулийн төлбөр төлөх үйлчилгээ эрхлэгч байгууллагын аппликейшн, веб сайтуудад /Гэрэгэ, Токи, Ebarimt, Smartcar.mn гэх мэт/ программ хангамжийн хөгжүүлэлт хийтэл 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших зөрчлийн мэдээлэл харагдахгүй болохыг анхаарна уу.
АДМИН








Нийгэм







