Dark Light
Нийгэм | 2026-01-14

ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ, ШӨНӨДӨӨ -45 ГРАДУС ХҮРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм. Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C , салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна.
Нэгдүгээр сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25...-45 градус, өдөртөө -18...-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
  • Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах
  • Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх
  • Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах
  • Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22