УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны зорилтын биелэлт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Шадар сайд Х.Ганхуяг “ УОК-ын даргын хувьд гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг дээшлүүлэх, орон нутагт гал унтраах, аврах анги, салбар, нэгжийг өргөтгөх, улсын нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна” гэв.
Мөн Засгийн газар онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд өөрчлөлт оруулж, нэмэгдлийн хувь хэмжээг 30-40 хувь болгон нэмэгдүүлсэн. Тогтоолын төсөлд шаардагдах 14.6 тэрбум төгрөгийн төсвийг 2026 оны улсын төсөвт тусгуулан энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгааг онцлов.
АДМИН







Нийгэм







