Dark Light
Нийгэм | 2026-01-14

32 СУРАГЧИЙГ НАЙРАМДАЛ ЗУСЛАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АМРААНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлдэг "IELTS-100" хөтөлбөр өнгөрсөн онд амжилттай хэрэгжиж 104 сурагч хамрагдсан. Өнөөдрийн байдлаар тус сурагчдаас 32 сурагч ielts-ын шалгалтад 7.5-аас дээш оноо авч шалгалтын төлбөрөө 100 хувь буцаан аваад байна.

"IELTS-100" эхний хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчдыг "Зулзагын гол" хүүхдийн зусланд амрааж, спорт тэмцээн, автобустай аялал, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулсан. Энэ удаа 7.5-аас дээш оноотой 32 сурагчийг Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан"-д 3 хоног амраахаар сурагчид эцэг эхчүүдтэй уулзлаа. Зуслангийн төлбөр унаа зардлыг аймаг орон нутгаас хариуцах юм. "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус хөтөлбөр 2 дахь удаагаа хэрэгжиж 59 сурагч хамрагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22