Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунболд даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо. Уг хуралдаанаар (i) Макро эдийн засгийн төлөв; (ii) Олон улсын төлбөр тооцооны тухай; (iii) Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай; (iv) СТБЗ-ийн 2026 оны ээлжит хурлын тов тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Нийгэм | 2026-01-14
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







