Dark Light
Нийгэм | 2026-01-14

15 ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗГ-ЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, УИХ-Д ӨРГӨН БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайд 2026 онд хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, хууль хоорондын давхардал хийдэл зөрчлийг арилгах, төрийн үйлчилгээг илүү хялбар, ухаалаг, иргэдэд ээлтэй болгоход чиглэсэн хэд хэдэн бодлогын асуудлаар эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн бөгөөд 20 гаруй хуулийн төсөл дээр яамны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.
УИХ-ын 2026 оны хаврын чуулган эхлэхээс өмнө 15 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихаар зорьж байна. Үүнд,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай (шинэчилсэн найруулга)
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл (Гэрч, хохирогчийг хамгаалах тухай)
  • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Мөрдөн шалгалт, прокурорын хяналтын тогтолцоог сайжруулах
  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах
  • Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төсөл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны цогц реформ
  • Нотариатын тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эх сурвалж | Хууль зүй, дотоод хэргийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07