Dark Light
Нийгэм | 2026-01-14

НОСК: 1.4 ГА ТАЛБАРЫГ НӨХӨХ ОЛГОВОРТОЙГООР ЧӨЛӨӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн орон сууцны корпорацаас Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлж, төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж МД топ ХХК-ийн Шүншиг гэгээн төслийг нээлттэй сонгон шалгаруулалтаар батламжилсан. Тус байршилд 473 нэгж талбар хамрагдаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс газар чөлөөлөлтөд орж буй айлууддаа 'НЭГ ХАШАА-2 БАЙР буюу ОРЛОГОТОЙ ОРОН СУУЦ" төслөө санал болгож эхний айлуудтайгаа гэрээ байгуулж эхэлсэн. Шүншиг гэгээн төслийн тухайд ХУД-ийн наймдугаар хорооны Сонсголонгийн 1-10 дугаар гудамж буюу нийт 22,47 га талбарт хэрэгжинэ.

Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс барилгажих төслийн эхний ээлжийн 1,4 га талбарын нөлөөлөлд өртсөн иргэдтэй гэрээ байгуулж, нөхөх олговортойгоор чөлөөллөө.

Төслийн хүрээнд 560 хүүхдийн ортой цэцэрлэг, 1,200 хүүхдийн суудалтай сургууль, оршин суугчдад зориулсан усан бассейн бүхий спортын цогцолбор мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц төлөвлөлттэй хотхоныг гурван жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07