Dark Light
Нийгэм | 2026-01-14

ХАМТАРСАН ШАЛГАЛТ, АУДИТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд өнөөдөр /2026.01.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.  Тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг тус компанийн захирал О.Батчулуун танилцуулав.

Энэ үеэр дэд сайд Г.Ганболд хэлэхдээ “Би Зам, тээврийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Яаралтай шийдвэрлэх хэрэгтэй хэд хэдэн асуудал байна. Юуны өмнө сүүлийн үед үүсээд байгаа асуудлын хүрээнд Төмөр замын газар, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хамтарсан шалгалт, аудитыг үе шаттайгаар хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэн даруй арилгаж, дотоод журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зарим албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07