Dark Light
Нийгэм | 2026-01-14

ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТААР МАРГААН ҮҮСГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Зохиогчийн эрхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байна.

Тодруулбал, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж байгаа юм.

Үүнд, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хамгаалах зарчим, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэний туурвисан оюуны үнэт зүйл нь зохиогчийн өмч байх тухай заалт, мөн Арван зургадугаар зүйлийн 3, 8 дахь заалтуудад тусгагдсан өмчийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах болон үр шимийг нь хүртэх эрхийг хязгаарлаж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц шалгаж байна.

Иймд хамтын бүтээлийн зохиогчдын өв залгамжлалын эрхийг сүүлчийн зохиогч нас барснаас хойш үүсэхээр заасан дээрх зохицуулалт нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох маргаан албан ёсоор эхлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07