Dark Light
Нийгэм | 2026-01-14

ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас гаргасан 5 хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-наас эхлэн төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчдийг онцгойлон анхаарахыг анхаарууллаа. Мөн цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх аж.

01-р сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэл

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг байна. Шөнөдөө баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр цас орж, өдөртөө баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цасан шуурга шуурна.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6–11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүсээр секундэд 15–17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор орчмоор -33…-38 градус, зарим газраар -31 градус хүрч хүйтэрнэ. Өдөртөө ихэнх нутгаар -15…-30 градусын хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор

Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орж, өдөртөө үүл багасна. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Ойрын 5 хоногийн төлөв (01-р сарын 16–20)

16–19-ний өдрүүдэд нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Энэ хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур, Дархадын хотгор орчмоор шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -32…-37 градус хүрч хүйтрэхийг анхаарууллаа.

Иймд иргэд, малчид, тээвэрчид холын замд гарахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлж, цаг агаарын мэдээг тогтмол хянахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07