Dark Light
Нийгэм | 2026-01-14

ДАШНЯМТАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2026.01.15 / ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08.37-17.26

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Дашням өдөр. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07