2026 оны нэгдүгээр сарын 15-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ үед бизнесийн асуудал дээр чухал заалт бүрийг сайн нягталж байж гэрээ хэлэлцээрээ бататга. Хэцүү байдалд орохгүйн тулд найз нөхдийн зөвлөгөө, тусламжийг зайлшгүй ав. Зарим нэг зөвлөгөө хүнд байдлыг даван туулах аргыг олж өгөх болно. Мөн өөрт тань ч хийж чадах маш олон зүйл байгаа гэдгийг сана.
Үхэр: Өмч хөрөнгийг хамгийн үр ашигтай ашиглах талаар бусадтай маргалдах болно. Магадгүй таны дотоод хүсэл ихэнх хүний үзэл бодолтой зөрчилдөх болно. Хувийн эрх ашиг бус олны хүсэл шаардлагаар нийгэм тогтдог гэдгээ ойлгохын тулд түрүүлж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй чухал харилцаагаа авч үлдэхийн тулд та яаралтай буулт хийх шаардлагатай болно. Тэвчээртэй бай.
Ихэр: Өнөөдөр юу хамгийн чухал вэ гэдгийг харуулах үйл явдал таны хувьд таатай байна. Хамт олны зүгээс таны тухай таагүй зүйл ярих боловч хов жив хөөцөлдөж, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Өнгөрсөн болон ирээдүйгээ дүгнэн цэгнэж шийдвэр гаргах цаг үе. Энэ үед төлөвлөгөө зохион стратегиа боловсруулах нь зорилгодоо хүрэхэд тус болно.
Мэлхий: Хайртай хүнтэйгээ хамт байх нь таныг буулт хийхийг шаардах болно. Өөрийнхөө дотоод тэмцлээ хамтрагчдаа бүү гаргаарай. Хэрвээ тэр хүн чинь юу ч хийхгүй байгаа мэт санагдаж байвал энэ нь бүгд таны бодол л байх болно. Өнөөдөр өөрийнхөөрөө байх тухай бодох бус бусдын хэлэхийг анхааралтай сонс. Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна.
Арслан: Санаа зовоосон асуудлаар санал солилцоход тохиромжтой өдөр. Магадгүй бусдын хариу үйлдэл эерэг байх нь таныг гайхшируулна. Бүтээлч санаа нь ивээн тэтгэгчдээс нааштай үнэлгээ авах бөгөөд танд алтан боломж гарч ирнэ. Хэн нэгэн зөвлөгөө авахаар ярьж мэдэх тул завгүй байсан ч цаг гаргаарай. Үүнд тэд талархах бөгөөд цаашдаа мөн танд ч тус дэмтэй байна. Гэхдээ таныг уурлуулж, эсэргүүцэх хүн ч гарч ирж магадгүй.
Охин: Төлөвлөж байсан ажил энэ өдөр мөрөөдлийн гэмээр бүтнэ. Таны авьяас чадвар олны хүндлэл хүлээхэд тусална. Хэн нэгэн танд ирээдүйтэй ажил санал болгох магадлалтай. Өнөөдөр шийдэмгий бус, худал хуурмаг байдлыг бүү гарга. Бусдад цаг зав гарган өөрийн зорилго, зорилтуудыг хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ. Гэхдээ олон нийтийн газар удаан байхаа боломжийн хирээр багасга. Өөрийн хийж чадахаас илүүг бүү амла.
Жинлүүр: Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Биеийн хүчний ажил хийх бол ачааллаа зөв тааруул. Эрүүл мэндээ анхаар. Та магадгүй хоол ундаа тохируулахгүй байгаа бололтой. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах уурлаж бухимдах хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ байдал таны хайрын харилцаанд сэв суулгаж болзошгүй. Илэн далангүй яриа харилцан бие биеэ ойлгож хүндэтгэх байдал зөвшилцлийг авч ирнэ.
Хилэнц: Өнөөдөр бүтээлч ажил болон эрүүл мэндийн харилцаа холбоонд сайн тул үр дүнгээ хүртэнэ. Илүү биеэ даасан байх нь чухал. Магадгүй танд боломж байна. Алдаа гаргахаас бүү ай. Өөрийн хариуцлагыг ухамсарлаж, хэрвээ бүтэлгүйтвэл шинээр эхлэхэд бэлэн бай. Романтик харилцаанд ч энэ нь хамааралтай байна.
Нум: Та өөрийгөө сорих хэрэгтэй. Өнөөдөр бүтэлгүйтсэн ч бай энэ сайхан дурсамж болж үлдэнэ. Хэрвээ та санхүүгийн асуудалтай тулгарч байгаа бол амьдралын хэв маяг болон ажлын нөхцөл байдалдаа тохиргоо хийх шаардлагатай байна гэсэн үг. Шинэ мэдлэг чадвар эзэмшвэл өөртөө улам итгэлтэй болно. Хий хоосон мөрөөдлөө бүтээлч, үр дүнтэй зүйл рүү чиглүүлж чадна.
Матар: Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа тавгүй байх бололтой. Хэрэв та өөрийгөө уран бүтээлд зориулсан бол үргэлж амар амгалан байхыг бодоорой. Ганцаардаж суухаар бусадтай ярилцаад үз. Зарим ажилд үр хүүхдээсээ туслалцаа гуйж өөрийнхөө ажилд оролцуулаарай. Тэдэнтэй хамтран ажиллахад таатай байх ба танд олон шинэ санаа өгөх болно.
Хумх: Зорилгодоо хүрэхийн тулд мэдрэмжтэй байх хэрэгтэй үе. Өөрийнхөө дур зоргоор байвал жижиг зүйлс ч таныг самууруулж мэдэх тул өөрийгөө сайн удирдаж, чухал ажлуудаа дуусга. Өөрийнхөө ур чадваруудын аль нь бүтэмжтэй сайн байна, мөн аль нь ажилд тань таарахгүй байна гэдгийг мэдэж аваарай. Үүнийгээ мэдсэнээр та өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэх замд орох болно.
Загас: Хайр дурлал болон хөрөнгө мөнгөний асуудалд болгоомжтой байхыг сануулж байна. Хэрвээ хүмүүс таны хийсэн ажил, гаргасан санаачилгыг үнэлэхгүй байвал өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах хэрэггүй. Мөнгөний хомсдолд орох хэдий ч энэ нь түр зуурын асуудал байх болно. Тохирох арга хэмжээ авснаар та удахгүй тайвшрах болно. Ямар нэг хэмжээгээр саатсан ажил байгаа бол түүнийгээ үргэлжлүүлэн хий. Боломжтой бол хүмүүсийн тусламжийг ав.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







