Dark Light
Нийгэм | 2026-01-14

“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын баатар, Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тохиолдуулан түүний түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг сурталчлан таниулах зорилготой “Их Жанжин Д.Сүхбаатарын мөрөөр…” нэртэй арга хэмжээ албан ёсоор эхэллээ.

Түүхэнд Их Жанжин Д.Сүхбаатар нь Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх хувьсгалын үйл хэргийг удирдан ялалтад хүргэсэн гавьяагаараа Монголын ард түмний дунд үеийн үед алдаршсан билээ. Түүний мэндэлсний ой 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.

Тэмдэглэлт өдрийг угтан Дотоодын цэргийн штаб-аас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Их Жанжин Д.Сүхбаатарын амьдрал, үйл хэрэг, эх оронч үзэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хойч үед өвлүүлэн үлдээх, мөн “цэрэг–эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.

Арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг хамруулсан түүх, эх оронч үзэлд суурилсан сургалт, лекц, уулзалт, соён гэгээрүүлэх танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн цэрэг–иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын дунд гурван төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэхийн зэрэгцээ хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй алба хааж буй цэргүүдийг шагнан урамшуулах юм.

Ингэснээр Их Жанжин Д.Сүхбаатарын эх оронч үзэл санаа, түүхэн гавьяаг орчин цагийн залууст ойртуулан таниулах, үндэсний бахархал, ухамсрыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцолж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07