ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 4 дүгээр дамжааны сонсогч, ОУХМ, ахлагч Э.Буджавыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар шагналаа.
Тэрээр сүүлийн жилүүдэд туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 удаа алтан медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн юм. Ахлагч Э.Буджавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүртээсэн медалийг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба гардуулан өгч, амжилт хүслээ.

АДМИН







Нийгэм







