Dark Light
Нийгэм | 2026-01-14

14 ХОНОГТ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН 119 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 12 дугаар сарын 23-наас 2026 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 119 тохиолдол бүртгэгджээ. 

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар нь авч үзэхэд: 

  • Баян-Өлгий, Төв аймагт - 9, 
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг - 19, 
  • Баянгол дүүрэг - 6, 
  • Баянзүрх дүүрэг - 24, 
  • Хан-Уул дүүрэг -16, 
  • Сүхбаатар дүүрэг - 7, 
  • Чингэлтэй дүүрэг - 36, 
  • Налайх дүүрэгт - 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Тухайн иргэдийн биеийн байдал: хүндэвтэр 35%, дунд 49%, хөнгөн 16% байна. Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 


Эх сурвалж | Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22