Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Хонхорын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12:33 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2026-01-15
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







