Бага насны хүүхдийг хүчирхийлж, гадаад улсад оргон зайлсан этгээдийг албадан авчирлаа.
Интерполын хөх буланд зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Б-г Турк улсаас Монгол Улсад албадан авчрах тусгай ажиллагааг интерполын үндэсни төв товчоо гадаад харилцааны яам, мөрдөн шалгах алба, эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүлэн явуулж байна. Уг этээд нь 2017 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан бөгөөд Турк улсын хууль сахиулах байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажиллаагааны хүрээнд байршил нь тогтооогдсон юм. Гэмт хэрэг үйлдээд гадаад услад оргон зайлсан этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан баривчлуулах, улмаар шилжүүлэн авах болон тухайн улсаас албадан гаргуулах ажиллагаа цагдаагийн байгууллагаас идэвхтэй зохион байгуулж байгаа тул гадаад улсад орогн зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэдийг сайн дураараа Монгол Улсад ирж цагдаа хуулийн байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулья.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








