Dark Light
Нийгэм | 2026-01-21

ӨНГӨРСӨН ШӨНӨ СЭЛЭНГИЙН ЕРӨӨД -45.2 ГРАДУС ХҮЙТЭН ХОНОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн шөнө хүйтний эрч нутгийн баруун хэсгээр 5-15 градусаар, бусад нутгаар 1-6 градусаар суларч хонолоо.
2026 оны 01-р сарын 20-ны 08 цагаас 01-р сарын 21-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугант 36.0 см, Увсын Хяргас, Сэлэнгийн Зэлтэр, Зүүнбүрэн, Хүдэр, Орхонд 24.0-28.0 см, Увсын Малчин, Баруунтуруун, Ховдын Алтай, Үенч, Завханы Баянтэс, Тэс, Баянхайрхан, Булганы Хангал, Сэлэнгийн Баруунбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Шарын гол, Орхон, Дархан, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдам, Баянчандмань, Цээлд 18.0-23.0 см, бусад нутгаар 0.0-17.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр -32…-38 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -24...-30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байв.
 
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларч Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Жаргалант, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-45 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-36 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 6-11 метр байв. 
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт ялимгүй цас хялмаалав. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -25 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -42 градус, бусад хэсгээр -32 градус хүйтэн хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07