Dark Light
Нийгэм | 2026-01-21

ЦАГААН САРЫН БИТҮҮНИЙ ӨДРИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.21/ хуралдаанаар 2026 оны 2 дугаар сарын 17-ны мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны 2 дугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон. “E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ.
Иймд иргэдийн хүсэлтийг харгалзан ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулах, үндэсний уламжлалт баярыг гэр бүл, ахан дүүсийн хүрээнд ёс заншлын дагуу тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07