Dark Light
Нийгэм | 2026-01-21

ДЦС-УУД 10 ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлын талаар эрчим хүчний салбарын горим ажиллагааны талаар танилцуулга хийсэн. Олон нийтэд танилцуулга хийх шийдвэр Засгийн Газрын хуралдаанаас гарсан учраас Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн мэдэгдэл хийлээ.

2026 оны өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгааны хэрэглээ 1800 мегаватт хүрнэ гэсэн тооцоололтой байсан. 2026 оны 1 сарын 19-ний байдлаар 1803 мигаватт-д хүрсэн байдалтай байна.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагаас одоогийн байдлаар 65 зуух ажиллаж байгаа. 5 зуухан дээр гэмтэл засах ажил хийгдэж байна. Станцуудын хувьд нүүрсний нөөц дунджаар 10 хувьтай, мазутын 3200 тонн нөөцтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Өчигдөр цахилгааны хязгаарлалт хийсэн. 2026 оны 1 сарын 20-ны өглөө 6 цаг 11 минутад ТЭЦ-4 найм дугаар зуухан дээр үлээлт гарсан. Зогсоохоос аргагүй шаардлага үүссэн. Таван градустай зуухыг зогсоогоод 50 градус руу буулгах арга хэмжээ авлаа. Үүний дараа засвар хийж эхэлсэн. Өнөөдөр өглөө 9 цаг 46 минутанд буцааж сүлжээнд залгасан байгаа. Энэ хооронд 100 мегаваттын хомсдол үүссэн.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр түүхий нүүрс 42 чийгшилтэй байна. Шууд түүхий нүүрсийг эрчим хүчний станцуудад түлдэггүй. Дамжуулах явцад нүүрс хөлдсөнөөс ийм байдал үүссэн. Үүнээс шалтгаалаад өчигдрөөс эхлэн цахилгааны хязгаарлалт хийлээ. Нийт 16 багц болгоод 1 хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хязгаарлахгүй байхаар шийдвэр гаргасан.

Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна. 

Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22