Dark Light
Нийгэм | 2026-01-21

УИХ-ЫН ДАРГЫН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛБАНК 126 АЖИЛТНАА ЦОМХОТГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банканд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн. С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм.

Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна. Төв банк хүсэлт гаргаснаар хяналт шалгалт оруулна гэж улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22