Dark Light
Нийгэм | 2026-01-21

УНДНЫ УСНЫ “ДАМПУУРАЛ” ҮҮСЭЭД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

“Дэлхий нийт эргэж сэргээх боломжгүй хомсдолын үе рүү орсон” тухай НҮБ-ын шинэ тайланд дурджээ.

Дэлхийн олон бүс нутагт усны хомсдол үүсээд байна. Нөхцөл байдал хэт ноцтой тул “усны хямрал”, “усны хомсдол” гэх мэт нэр томьёо бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй болсон гэж НҮБ-ын Их Сургуулиас гаргасан, “Water Resources” сэтгүүлд суурилсан тайланд онцолжээ.

“Хэрэв бид үүнийг хомсдол гэж нэрлэсээр байвал түр зуурын зүйл мэт ойлгогдоно. Хомсдол нь үүнийг бууруулж, засаж чадна гэсэн утгатай. Харин дампуурал гэдэг ойлголтод засах, бууруулах нь чухал хэвээр боловч, өмнөхөөсөө илүү хязгаарлагдмал шинэ бодит байдалд дасан зохицох шаардлагатай байх орно” гэж НҮБ-ын Их Сургуулийн Ус, Байгаль орчин, Эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Кавех Мадани хэлжээ.

Усны дампуурлын ойлголт дараах байдлаар тайлбарлагдана. Байгаль бидэнд бороо, цас хэлбэрээр “орлого” өгдөг ч хүн төрөлхтөн үүнээсээ илүүг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл бид гол мөрөн, нуур, намгархаг газар, гүний уснаас нөхөгдөх хурднаас нь хавьгүй хурдан хэрэглэж, “өрөнд” орж байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачиг улам хүндрүүлж, ундны усны хэмжээг бууруулж байгаа юм.

Үр дагаварт нь гол мөрөн, нууруудын хэмжээ багасах, намгархаг газрууд ширгэх, гүний ус багасах, газрын хөрс нурж хотгор үүсэх, цөлжилт тэлэх, цас ховор орох, мөсөн голууд хайлах явдал болж байна.

Тайланд дурдсан тоон баримтууд:

  • 1990 оноос хойш дэлхийн томоохон нууруудын 50 гаруй хувь ширгэсэн
  • Сүүлийн 50 жилд Европын Холбооны нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний намгархаг газар ширгэжээ
  • 1970 оноос хойш мөсөн голууд 30 хувиар багассан
  • Жил бүр дэлхий даяар ойролцоогоор 4 тэрбум хүн нэг сарын хугацаанд ундны усны хомсдолд ордог байна.

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07