2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уралдаанч хүүхдүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслол 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Төрийн ордонд боллоо.
Шагналыг УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр, УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, ММСУХ-ны Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадорж, Дэд Ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Цогнямын Ганбаяр нар гардуулан өглөө.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30/Т/2025 дугаар тогтоолын дагуу 2025 онд Үндэсний их баяр наадам болон бүсийн хурдан морины уралдаанд унаж, хурдан хүлгээ айраг, түрүүнд хурдлуулан авхаалж самбаа, ур чадвараараа онцгой амжилт гаргасан уралдаанч хүүхдүүдийг “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр шалгаруулсан юм.
Аймаг, нийслэлийн шилдэг уралдаанч хүүхдээр:
1. Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч Сономдаржаагийн ЭНХБАЯР
2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Буянт сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Батхүүгийн БАДАР-УУГАН
3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Бууцагаан сумын Буянт-Эрдэм ЕБС-ийн 4а ангийн сурагч Баасанхүүгийн МӨНХБИЛЭГ
4. Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, Баян-Агт сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Батцэнгэлийн ЭНХ-ЭРДЭНЭ
5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Бигэр сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Батжаргалын БАЯРМАГНАЙ
6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Нийслэлийн Налайх дүүргийн 119-р ЕБС-ийн 8б ангийн сурагч Бердхааны АМАНБЕК
7. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, Шарын гол сумын 2-р ЕБС-ийн 5а ангийн сурагч Баттулгын ШИНЭБАЯР
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Хэрлэн сумын 11-р ЕБС-ийн 7б ангийн сурагч Шинэбаярын ТӨГӨЛДӨР
9. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Сайншанд сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Одбаярын АЛТАНСҮХ
10. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Нийслэлийн Хан-уул дүүргийн 156-р ЕБС-ийн 3а ангийн сурагч Одгэрэлийн ЭНХМАНЛАЙ
11. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдархаан сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Отгонбаатарын БАТ-ЭРДЭНЭ
12. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Баян-Өндөр сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Гомбодоржын ГАНСҮРЭН
13. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67-р ЕБС-ийн 6е ангийн сурагч Ариунболдын БУДХҮҮ
14. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Цогтцэций сумын 1-р ЕБС-ийн 5а ангийн сурагч Баатарын НАРАНБААТАР
15. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Халзан сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Отгонбаярын ОРГИЛ
16. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Жавхлант сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Бат-Эрдэнийн БАТТӨР
17. Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Хан-Уул дүүргийн 156-р ЕБС-ийн 2а ангийн сурагч Эрдэнэбаярын ӨНӨРБАЯР
18. Увс аймгийн Өлгий сумын харьяат, Өлгий сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Лхагвасүрэнгийн МӨНХБАТ
19. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Зэрэг сумын ЕБС-ийн 5б ангийн сурагч Цэвээн-Ойдовын БАТЗОРИГ
20. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Тариалан сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Цэрэнбаярын ИВЭЭЛТ
21. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Цэнхэрмандал Гүн галуут ЦС 7-2 ангийн сурагч Цолмонбаярын ЭРДЭНЭДЭЛГЭРЭХ
22. Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2а ангийн сурагч Дорждэрэмийн ТЭЛМҮҮН нар шалгарсан байна
АДМИН








Нийгэм








