Dark Light
Нийгэм | 2026-01-21

13-17 НАСНЫ 107 ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хар тамхитай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Хар Тамхитай Тэмцэх Албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн Дэд хурандаа Ж.Төмөрбат мэдээлэл хийлээ.

Гадаад улсын нийт 10 иргэн Монгол улсад хар тамхитай холбогдон ял шийтгэл эдэлж байна. Монгол Улсын нийт 47 иргэн БНХАУ, Солонгос, Турк, Герман, Малайз, Лаос, Япон зэрэг улсуудад ял шийтгэл эдэлж буй. Үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Нийтлэлд сүүлийн есөн жилийн статистик судалгаагаар 2,422 холбогдогчтой, 2,100 гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт гэмт хэргийн 0.64 хувийг эхэлж байна.  Орон нутагт 361 буюу 16.7 хувийг эзэлж байна. Мөн нийт илрүүлсэн хэргүүдээс 510,579 хүний1 удаагийн хэрэглээ бүхий хууль бус эргэлтийн бодисыг хурааж таслан зогсоосон байна.

Сүүлийн есөн жилийн байдлаар нийт 1,976 холбогдогчтой 2,000 зөрчил бүртгэгдсэн. Хүйсээр нь авч үзвэл 83.8 хувь нь эрэгтэй, 16.2 хувь нь эмэгтэй байна. Нийслэлд нийт зөрчлийн 88.6 хувь, орон нутагт 11.4 хувь нь бүртгэгдсэн.  

Насны байдлаар нь авч үзвэл 13-17 насны 107, 18-25 насны 1,207, 26-35 насны 861, 36-аас дээш насны 222 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07