2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нам гүм уйтгартай хандлагыг санаандгүй үйлдлүүд өөрчилж, адал явдалтай дурсамж үлдээнэ. Гэхдээ өнөөдөр төлөвлөж байсан ажлаа өөрчлөх магадлалтай. Тиймээс заавал нэг чиг шугамыг барих гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ завтай бол найз нөхдөө гэртээ урьж, хамтдаа амттай хоол хийж идэн, хөгжилтэй зүйлийн талаар ярилцаж болно шүү.
Үхэр: Энэ өдрийн сөрөг холбоо нь таны бие махбодын эрч хүчийг багасган, сэтгэл хөдлөлийг ил гаргах болно. Урт хугацаанд бизнесийн түншлэл сайн байх ч хамтын зорилгоо бэхжүүлэх өөрчлөлтийг цаг алдалгүй хий. Мөн асуудал байгаа бол одооноос нээлттэй бөгөөд шударгаар илэрхийл. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байх боловч хожмоо муудаж болох юм. Иймд хайрын харилцаагаа үргэлж анхаар.
Ихэр: Хувийн сонирхол үр ашигтай өөрчлөлт хийх үндэс болно. Хэрвээ хэн нэгэн зааж сургахыг хүсвэл зөвшөөр. Амжилтад хурдан хүрэхийн тулд өөрийн далд нөөц бололцоогоо бүрэн гүйцэд ашиглаарай. Бусдыг дагаж дуурайлгүй, өөрийнхөө ямар онцлогтой гэдгийг бусдад ойлгуул. Яриа хэлэлцээр амаргүй байх бололтой. Хэрэв таныг хуурвал заавал найрсаг зан гаргах гэсний хэрэггүй. Ажил хэрэг чухал бол ирээдүйд бүх зүйл сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа л хий.
Мэлхий: Хамт олон эсвэл үйлчлүүлэгч нараа бухимдахад хүргэх үйлдэл бүү гарга. Бусдын санал, шүүмжлэлийг хэт хүндээр тусган авах хэрэггүй. Бусдын ааш занд хэтэрхий мэдрэмтгий хандахаа зогсоох үе. Хүмүүсийн зан чанарын онцлогуудыг хэдий сайн танина төдий чинээ хэрэгцээгүй хариу үйлдлээ багасгана. Гэр бүлийн сайн харилцаа холбоо сэтгэлийн дэм өгөхөд зайлшгүй хэрэгцээтэй байна.
Арслан: Өнөөдөр ажил хэргийн хэтийн төлөвөө тодорхой болго. Эмх журамгүй байдал үргэлжилбэл бодсон төлөвлөгөөг тасалдуулах болно. Зохион байгуулалтын арга хэмжээ авахгүй бол үйл ажиллагаатай холбоотой хүндрэл тохиож болзошгүй. Завгүй байсан ч цаг гаргаж гэр бүлийн асуудлаа шийдвэрлэж байх ёстой. Найз нөхөдтэйгээ хэвийн харьцаатай байхын тулд бүх боломжийг ашигла.
Охин: Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санал авна. Худалдааны ажилд эрсдэлтэй саадыг амжилттай давна. Гүйцэтгэл сайтай, бүтээлч байдлаараа амжилтад хүрч чадна. Өөрийн хүндэтгэдэг хүнд өөрийгөө ойлгуулж, санхүүгийн дэмжлэг авч магадгүй. Ийм үед санаачилгыг гартаа авахаас айх хэрэггүй. Мэдрэмжтэй байж, эрсдэлтэй гарсан ч хийхээр зоригло. Гэхдээ зарим үйл ажиллагаа эргэлзээ төрүүлэх тул мэргэжлийн зөвлөгөөг дагаарай.
Жинлүүр: Анхаарал татам бизнесийн санал таны зорилтод ахиц дэвшил авчирна. Харин хууран мэхлэх замаар зорилгодоо хүрэхээс эрс татгалз. Юу ч тохиолдож байсан зорьсон зорилгоосоо ухрахгүй гэсэн хүсэл тэмүүлэл тань хориотой, буруу зам сонгоход хүргэж болзошгүй. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж ойр дотнын хүмүүстэйгээ муудалцахад хүргэж мэднэ. Эерэг өөрчлөлтийг авчрах зүйлийг өөрийн оюун бодолд суулгах хэрэгтэй үе.
Хилэнц: Од эрхсийн зүгээс мөнгө санхүүгийн тал дээр холимог нөлөөлөл үзүүлэх болно. Саад бэрхшээл гэдэг тохиолдох л учиртай зүйл тул өөртөө итгэх итгэлээ алдаж, тайван бус байдалд орох хэрэггүй. Зарим хүмүүс ийм зүйлийг илүү давуу тал болгож, юунаас ч сайн зүйлийг олж харахыг хичээдэг. Сэтгэл зовоосон нөхцөл байдал үүссэн бол найзуудтайгаа хамт байж сэтгэлээ хуваалцах нь таагүй байдлыг зөөлрүүлнэ. Харин ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орж болзошгүйг анхаар.
Нум: Янз янзын үйл явдал тохиолдох болно. Гэхдээ зохицуулах жижиг асуудал тасралтгүй гарах ч од эрхэс энэ өдрийг намуун дөлгөөн болгох болно. Оюун санаагаа өдөөн урамшуулахыг хүсэж байгаа хүмүүс өөрсдийгөө сонирхолтой, ухаантай найз нөхдөөрөө хүрээлүүл. Найз нөхөд хамтрагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай. Мэдрэмжтэй атлаа амьдралд ойр бодит санаа оноо ярих, бусдыг ухуулах чадвар тэдэнд ухаан суулгах хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна.
Матар: Анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үзэж байвал элдэв уулзалтыг цуцлахаас бүү санаа зовоорой. Энэ өдөр чухал ажлаа сайн төвлөрч байж амжуулах болно. Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход тааламжгүй. Өнөөдөр олон хүнтэй газар тавгүй байдалд хүргэнэ. Хайр дурлалын харилцаанаас болоод ажил хэрэгтээ санаа зовохгүй байхыг хүсэж байна.
Хумх: Саад бэрхшээлтэй нүүр тулсан ч эрэл хайгуул сайн хийвэл амжилт хамт байх болно. Зарим үед азаа туршаад үзэхээс эмээх хэрэггүй. Оргил өөд гарахад боломжууд нээлттэй байна. Дотоод тогтворгүй зан чанараа нөхцөл байдлаас зугтах шалтгаан болгох хэрэггүй. Өмнөх өдрүүд илүү ухаантай байж, ур чадвартаа тохирсон өөрчлөлт хийхэд гол анхаарлаа хандуул. Хүмүүсээс илүү их талархал хүртэхийн тулд өөрийн хандлагадаа анхаар.
Загас: Ажил хэрэгт таатай уулзалт болно. Ажил хэргийн шийдвэрүүдээс бодит үр дүн хүлээ. Мөнгөтэй болгоомжтой харьцахгүй бол санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Ажлын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Хайхрамжгүй байдал гэдэг хэвийн зүйл биш учраас бусдын тусламж, зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй. Өрсөлдөөнд давамгайлах боломжийг сайн ашигла.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








