2026 оны 2 дугаар сараас 4 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Хоёрдугаар сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг байна.
2 дугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Гуравдугаар сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг.
3 дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог.
3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард: Сарын дундаж агаарын температур олон жидийн дунджаар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна.
4 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог.
4 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Зөвлөмж
Агаарын дундаж температур: II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас: II болон IV сард олон жилийн дунджийн орчим, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын улирал эхэлж буй тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм






