Dark Light
Нийгэм | 2026-01-22

Ө.ШИЖИР: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАМПУУРЧ, ИДЭЭ БЭЭР НЬ ХАГАРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Ардчилсан намаас "4/11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг хийлээ. 

Ө.ШИЖИР: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон шадар сайд Т.Доржхандыг огцруулах албан бичгийг хүргүүлнэ.

Ө.ШИЖИР: Цахилгааны үнэ нэмж, иргэдэд үүсэж байгаа эдийн засгийн хүндрэл, худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа зэргийг бүлгийн албаны ажлынхан судалгаа хийсэн. Эдгээр асуудал дээр улс төрийн дүгнэлт хийх ёстой гэх шийдэлд хүрсэн. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ТЭЦ 3, ТЭЦ 4 дээр ээлж дараалсан дэлбэрэлтүүд болж ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол байдаг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, тогтолцоо байхгүй болчихсон. Нэг салбарыг хэд хэдэн сайд тодорхой асуудлыг хариуцдаг болоод ирэхээр хэн ч үүсэж байгаа асуудалд хариуцлага хүлээж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Эрчим хүчний реформ хийнэ гэж зарлаж байхад эрчим хүчний найдвартай, аюулгүй системийг бий болгоно гэсэн үр дүнд хүрээгүй. Үр дүнд хүрсэн нэг ч зүйл байхгүй байгаа.

2016 онд айл өрхийн цахилгааны төлбөрийн тариф 1кв цаг тутамд дунджаар 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөг болсон. 2.3 дахин нэмэгдсэн. Энэ хугацаанд эрчим хүчний станцын, цахилгааны алдагдал 1 их наяд болсон. Улсын төсвөөс байнга татаас олгож, нөхөж байгаа. 250 гаруй тэрбум төгрөгийн татаас зөвхөн эрчим хүчний салбарт олгосон. Их мөнгө улсаас цутгаад байдаг. Үр дүн нь дарга нарынх нь тансаг хаус, машин болчихдог гэдгийг олж харж байна. Нэр бүхий цөөн хэдэн хүний асуудал биш, системийнхээ түвшинд дампуурсны илрэл, идээ бээр нь хагарч байгаа нэг хэлбэр. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд чөлөөт зах зээл гэж их ярьсан боловч энэ салбар социализмаараа үлдсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22