БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2026.01.23 / БААСАН ГАРАГ/
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 08.30-17.38
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 1 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 5, Могойг хүлэгч одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм








