Dark Light
Нийгэм | 2026-01-22

ОХИН: ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙЖ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр их завгүй байх ба бүх зүйлд бэлэн байхыг сануулж байна. Хайрын харилцааны асуудал дээр таны мэдрэмж бүрхэг байна. Та өөрийн дууны өнгө, биеийн хэлэмжиндээ анхаар. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар хатуу шийдвэр гаргахад тохиромжтой цаг биш. Анхааралтай бус байснаас янз бүрийн сорилтой нүүр тулах ба тайвшрах хэрэгтэй. Гэхдээ хэрэгтэй үед хариу үйлдэл түргэн хий. 

Үхэр: Ерөнхий зан төлөв хэвийн байх ч биеэ тоосон байдал гаргахаас болгоомжил. Мөн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлэхээс ч болгоомжлох хэрэгтэй. Багаар хамтран ажиллахыг чармайх нь үр дүнд таатай байх болно. Бусдын төлөө үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. Өнөөдөр их ажлын ард гараад хамтдаа суух санал ирвэл хүлээж ав. Цагийг таатай өнгөрүүлэх нь хамт олны дунд таны харилцаа холбоог сайжруулна. Гэхдээ танд олны чалчаа яриа, оройн шоунаас илүү хайртай хүний тань тэврэлт хэрэгтэй.

Ихэр: Өмнө гаргасан төлөвлөгөөгөө эхлүүлж, боломжуудыг олж ав. Амьдралаас олж мэдсэн зүйлээсээ суралц. Туршлагатай хүний үгийг сонсох нь ашигтай. Мөн өөрийн хийсэн зүйлээ бусадтай хуваалцах ч ашигтай байна. Их эрч хүч зарах уулзалт яриаг энгийнээр шийдэх ч магадлалтай. Гэхдээ ямар ч үед мэдлэг боловсролоо тэлэх, танин мэдэх хичээл чармайлт нь илүү боломж олгоно. 

Мэлхий: Өнөөдөр гэнэтийн таагүй үйл явдал болох магадлал маш өндөр байна. Хүлээцтэй байж бусдыг сайн сонсох нь ухаалаг шийдвэр гаргахад тань тусална. Нэгэнт удаан хугацааны турш хүлээсэн бол яагаад дахиад хэсэг хүлээж болохгүй гэж өөртөө хэл. Гэхдээ өөрийн мэдлэг чадвараа байнга шинэ зүйлээр цэнэглэж байж л ажлын амжилт ирнэ.

Арслан: Бизнесийн гэрээ хэлцэлд саад учрах үед анхаарал болгоомжтой байж, зөн совиндоо итгэ. Ажлыг ачаалал авахаас бүү эмээ. Олон зүйлс анхаарал сарниулах тул сонголт хийхэд амаргүй байх болно. Тухайн нөхцөл байдалдаа дасан зохицож, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаарай. Ажил хэрэгт бат бэх байр суурьтай байвал удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биеллээ олох болно. 

Охин: Эрч хүчтэй байж оновчтой шийдвэр гаргана. Гэхдээ Аливаа асуудлыг туйлширсан хандлагаар шийдэхээс зайлсхий. Та өөрийн итгэл үнэмшил сүсэг бишрэлээ дагаж, дотроо тунгаан бодсон зүйлээ ил гаргах цаг болсон байна. Сэтгэл түгшээсэн нөхцөл байдалд орохгүйн тулд эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил. Бусдын сайхан үгэнд хууртах эрсдэл байна.

Жинлүүр: Оюун санааны хувьд цэвэр тунгалаг байх нь хайр дурлалын болон олон талын нөхөрсөг харьцааг олж авахад тусална. Ердийн өдөр тутмын үүргүүд бага зэрэг орхигдвол дараа нь танаас илүү их ачааллыг шаардах болно. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтад хүрэхгүй бололтой. Эрүүл мэндийн байдлаа сайжруулахад анхаар. Зөв дэглэм баримтлах төлөвлөгөө зохиох нь сайн үр дүн авч ирнэ. Үүнийг хийх нь танд тааламжтай байх болно.

Хилэнц: Ажил хэрэгч хүмүүсийн хувьд бусдыг өөртөө татах чадвар өндөр байх тул ирээдүйтэй үйл ажиллагааг санаачил. Аливаа харилцааг цэгцтэй байлгах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны хийх гэж буй ажил ямар нэг байдлаар танд зовлон болохгүй байх ёстой. Амрах завгүй ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэндэд асуудал гарч магадгүй. Сэтгэл зүйгээ хянаж байх нь эрүүл мэндэд таатай нөлөөлөх болно. Уур уцаар, хорсол бухимдлаа аль болох хурдан март. 

Нум: Зарим хүмүүс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа зугтахын тулд шалтаг хайж байж болох юм. Гүн ухааны итгэл үнэмшил тань таны ухамсарт мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгоно. Чухал байсан зүйл өмнөх шигээ ач холбогдолтой байхаа болино. Хэрэв та өөртөө итгэлтэй байгаа бол ирээдүйдээ их санаа зовох хэрэггүй. Өөрийгөө тайвшруулах зарим нэг өвөрмөц арга барил хэрэгтэй өдөр бололтой. 

Матар: Тасарсан харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл болон бизнесийн харилцааг ч сайжруулах алхам хийхэд таатай байх болно. Гэхдээ удаан хугацааны турш таныг үнэлээгүй хүмүүсийн араас гүйгээд хэрэггүй. Аливаа харилцаандаа бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэлдэг байх нь хамгийн чухал. Санаа нэгтэй хүмүүстэй л хамтдаа байхыг хичээ. 

Хумх: Ажил хэргээ их анхаарч, хайртай хүмүүстээ зав гаргахгүй байсан бол юу чухал байгааг тунгааж үз. Эерэг өдөр болох тул та онцгой зүйлийнхээ төлөө өөрийгөө зориул. Ажлын хамтрагч нартаа хувийн зорилго болон үзэл бодлоо илэн далангүй ярихыг хичээгээрэй. Ажилдаа амжилт гаргахаар зүтгэж байгаа хүмүүс хэрэгтэй хэрэггүй адал явдлаас хол байсан нь дээр байх. Хов живээс ангид байх нь танд хүндлэлийг авчирч чадна.

Загас: Өнөөдөр шургуу тэвчээр болон нягт нямбай байдал шаардсан ажлыг та биелүүлж чадна. Амьдралд тус болно гэж тооцсон үйл ажиллагаанд оролцох боломжтой. Сонирхолтой нөхцөл байдал нь таныг анхаарлаа сайн төвлөрүүлэхэд туслах болно. Банк санхүүгийн асуудлаар харилцдаг хүрээгээ тэлэх ашигтай боломж олдох болно. Харин хөрөнгө мөнгөний төлөө хүмүүстэй маргалдах гэсний хэрэггүй. Өөрийн давуу тал үүсгэх хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07