Dark Light
Нийгэм | 2026-01-23

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгжид Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын стандартын үзүүлэлт шаардлагыг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шалгалтын ажил өчигдрөөс эхэлж ирэх сарын 28-ны өдөр хүртэл хийхээр боллоо.
Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хяналтын ажилд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Хяналт шалгалтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч, ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан мэргэжилтнүүд оролцох юм.  
Энэ ажлын зорилго нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22