Dark Light
Нийгэм | 2026-01-23

ЗОГСООЛООС ХҮНЭЭ АВААГҮЙ ЖОЛООЧ НАРТ АРГА ХЭМЖЭЭ ТООЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлтийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:
 
Талархал: “Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-094 гарааш дугаартай автобусны жолооч Н.Мэндбаяр нь зорчигчтойгоо маш сайхан харьцаж, өндөр настай хүмүүс сууж буухад нь тусалж байна.
 
Талархал: Баянгол дүүргийн иргэн Ү.Болдбаатар: Ч:2 (Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлийн "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр маш сайхан зан харьцаатай, үнэхээр сайхан үйлчлүүллээ. Анх удаа ийм харьцаатай жолоочтой таарлаа.
 
Талархал: Баянгол дүүргийн иргэн О.Сувд-эрдэнэ: Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлийн “Сутайн буянт” ХХК-ийн 5-275 гарааш дугаартай автобусны жолооч Д.Дөлгөөн нь маш сайхан зан харьцаатай жолооч байна. Ажлын амжилт хүсье.
 
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Уранчимэг: Ч:32Б (Офицеруудын ордон- ТЭЦ-3) чиглэлийн "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-046 гарааш дугаартай автобусны жолооч Ж. Гэндэнсүрэн нь зорчигчтой зөв боловсон харьцаж, дулаахан, сайхан үйлчилж байгаад нь маш их баярлалаа.
 
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн О.Хулан: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлийн "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 3-208 гарааш дугаартай автобусны жолооч П.Энхбаяр гээсэн юмыг минь олж өгч хүн очиж автал тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсанд маш их баярлалаа.
 
Талархал: Иргэн Цогзолмаа: Ч:16А (Баруун салааны эцэс-5 шар) чиглэлийн “Трансбус” ХХК-ийн 11-002 гарааш дугаартай автобусны жолооч Э.Баянмөнх түргэн шуурхай үйлчилж байсанд маш их баярлалаа.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Туяагэрэл: Х:2 (Шарга морьтын эцэс-7 буудал) чиглэлийн 25-095 гарааш дугаартай автобусны жолооч нь 7-н буудал зогсоолоос хүнээ авахгүй гэрлээ унтраагаад явсан. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Ш-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Батмөнх: М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлийн 1-105 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр орд зогсоолоос хүнээ авалгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Мөнхцэцэг: Ч:10 (Гадна тойруу-ТЭЦ-3) чиглэлийн 25-085 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар маш удаан ярьсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад гарын оролцоогүй утасны спикерээр ярьсан. Гарын оролцоогүй ч удаан хугацааны турш ярьж болохгүй гэдгийг жолоочид анхааруулж хэлсэн.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ихбуян: Ч:73 (ТЭЦ-4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобусны жолооч нь 7 буудал автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар эсхүл https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн Та санал, гомдол, талархал илгээх боломжтой.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07