Dark Light
Нийгэм | 2026-01-23

Г.ОТГОНТУЯА: ҮНЭН ЗӨВ ШИЙДЭГДТЭЛ ХӨЛӨӨ ХҮРЭХ ГАЗРАА ХҮРТЭЛ ЯВНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа: Миний охины хэрэгтэй холбоотой гэм буруугүйн шуух хурал хоёр өдөр хэлэлцэж өнөөдөр шүүхээс шийдвэр эцэслэн гарлаа. Би асар их гомдолтой байна. Өнөөдөр хүртэлх хугацаанд би Монгол Улсынхаа шүүхэд итгэж байсан. Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд ялаа авлаа. Нөгөө хэрэгт холбогдсон яллагдагч өмнө нь 90 хоногийн өмнө хохирогч статустай байсан. Өнөөдөр хүртэлх хугацаанд яллагдагч гэсэн статустай орж ирээд өнөөдрийн энэ мөрдөн байцаах алба, энэ хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдлээс болоод цагаадаж байна. Миний охины хэрэг дээр хүнд мөрдөн байцаах албаны А24 тушаалын хүрээнд 15 мөрдөгч ажилласан. хэргийн мөрдөн байцаах хавтас бүрдүүлэлтийг маш хариуцлагагүй хийсэн.

Та бүхэн мэдэж байгаа. Сая сошиалд цацагдсан хэрэгт холбогдох бүртгэлтэй Эрдэнэ-Очир, Ган-Эрдэнэ, Ариунтуяа нарын сошиалд цацагдсан бичлэг. Би Э.Ган-Эрдэнээс шүүх хуралдааны үеэр асуулаа. Ээжийн хэлсэн бичлэг нотлогдож байна. Яагаад тэр бичлэг гэм буруугүйн шүүх хурал болохоос өмнө гарч ирж байгаа юм. Миний охины хэрэг дээр ажилласан яллах дүгнэлт үйлддэг прокурор Янжиндулам, Баясгалан нар маш хариуцлагагүй ажилласан. Одоо шүүхийн шийдвэр миний гар дээр ирсний дараа би холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана.

Миний энэ хэрэг үнэн зөв шийдэгдтэл хөлөө хүрэх газраа хүртэл явна.

Шүүх шударга ажиллаж байгаа. Хяналтын прокурорын дүгнэлт дээр тэд шийдвэрээ гаргасан.

Миний охины хэрэг дээр 15 мөрдөгч ажилласан. Гэтэл яллагдагч статусаар орж ирсэн этгээдүүд хяналтын прокуроруудын хариуцлагагүй үйлдлээс болж цагаадлаа. Би холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана. Хөлөө хүрэх газраа хүртэл явна. Нэгдүгээр сарын 15-нд задарсан бичлэг яагаад шүүх хурлын өмнөхөн олон нийтэд цацагдав. Түүнийг яагаад нотлох баримтаар авав. Бүхэл бүтэн мөрдөн байцаах алба, хяналтын прокурор яаж ажиллаж байгааг хар л даа. Өнөөдөр үзүүлсэн тэр бичлэгийг ард түмэнд үзүүлээч мөрдөн байцаах алба, хяналтын прокуроруудаа. Бүхэл бүтэн шүүх хурлын өмнө шийдвэр гаргадаг өмгөөлөгчдийг би харлаа. Би асар их гомдолтой байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07