УИХ-ын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж, иргэдтэй уулзан хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй онцлох ажлуудаа танилцууллаа.
УИХ-ын дарга Н.Учрал иргэдэд ээлтэй “Чөлөөлье” хөдөлгөөн санаачилснаа танилцуулж, орон нутгийн залуучуудыг дэмжих, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Зүүн бүсийн иргэд орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг татварын бодлогоор дэмжих, бага насны хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уул уурхай дагасан хууль бус байдлыг бууруулах, хууль хяналтын байгууллагын ил тод байдлыг сайжруулах болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах асуудалд бүх шатанд шударга ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг иргэдийн зүгээс тогтмол шахаж, шаардаж ажиллахаа хэллээ.
Тухайлбал, Сүхбаатар аймагт ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, урлаг соёлын салбарын ажилтны цалинг бусад салбартай дүйцүүлэх, төсвийн хэмнэлтийн хүрээнд хийж буй цомхотгол “бай”-гаа оносон байх зэрэг асуудлыг иргэд онцоллоо.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм







